ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхий дээр коронавирусийн халдвар авсан хүний ​​тоо 326 саяас давав

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээллээр, ням гараг /2022.01.16/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 326,183,935 боллоо.

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,535,492 хүн нас бараад байна.

“КОВИД-19”-ийн 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улс орсон хэвээр байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж, 65,445,397  хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 850,060 болжээ.

Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter” сайтын мэдээлснээр, Энэтхэг улс халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт орж, батлагдсан тохиолдлын тоо 37,122,164, харин нас барсан хүмүүсийн тоо тус улсад 486,094 болсон байна.

Коронавирусийн халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт Бразил улс орж, “WorldoMeter” сайтын мэдээлснээр, 22,975,723 хүн халдвар авснаас 621,007 хүн нас баржээ.

Ням гарагийн өглөө дэлхийн хүн амын нэг саяд ногдох нас баралтын түвшин 712,5 байна гэж сайт мэдээлэв. АНУ-д нэг сая хүн амд 2,614 хүн, Энэтхэгт 347, Бразилд 2,890 хүн нас барсан байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button