НИЙГЭМ

Эрээнд гацсан эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн онгоцоор татаж авна

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод очив.

Ажлын хэсгээс тус боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй  хамтран ажиллаж байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дөрөв дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж  үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. 

Гэвч БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буй тул энэ асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авахаар болжээ. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x