ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Тайландын хуанлигаар бид 2565 онд амьдарч байна

Тайланд улсыг анх удаа зорьж буй олон жуулчдын хамгийн их сонирхож, гайхдаг зүйл бол тус улсынд цаг тоолол юм. Тайландад Европын хуанлийн тооллоос тэс өөр тооллоор цаг хугацааг хэмждэг. Үүний гол шалтгаан нь Тайланд хэлээр “จันทรคติ” гэддэг Буддын шашны хуанли “Тьантхаракхати”-г мөрддөгтэй холбоотой.

Буддын шашингүй Европ болон Азийн ихэнх оронд нэг жилийг Григорийн тооллоор буюу одоогийн бидний мөрддөг тооллыг хэрэглэдэг. Харин Тайландчууд Буддын шашны хуанлигаар цаг хугацааг хэмжиж заншсан.

Григорийн тоолол бол Тайландын дээр дурдсан хуанлигаас даруй 543 жилээр хоцорч байгаа аж. Тиймээс 2022 он бол тайландчуудын хувьд 2565 он гэсэн үг юм.

Сонирхуулахад, одоогоос 25652 жилийн өмнө Бурхан Будда бясалгал хийж, Нирваан дүрийг олж, нөгөө ертөнц рүү одсон гэгддэг. Будда үүгээрээ хүн төрөлхтөнд өөр хоорондоо элдэв бузар муу үйл хийлгүй, байгаль эх дэлхийтэйгээ, ургамал, ан амьтадтай  эвтэй найртай амьдрахыг захисан байдаг.  

(Эх сурвалж: Pikabu)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button