
Шведийн өмнөд хэсэгт орших Уппсала хотод коронавирусийн Омикрон хувилбарт халдвар илэрсэн байна.
Уппсала хот дахь Академийн лабораторид Омикрон хувилбарт халдварын шинэ дэд хувилбар илэрснийг мэдээллээ. Шинэ мутаци нь нэгдүгээр сарын 14-ний баасан гарагт бүртгэгдсэн аж. Омикрон хувилбарт вирусийн халдвар гурван хүнд илэрчээ.
Омикроны дэд хувилбарыг “BA.2” гэж нэрийдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр шинэ дэд хувилбар нь Дани, Норвеги, Энэтхэг улсын Калькутта хотод мөн бүртгэгджээ.
Коронавирусийн Омикрон хувилбарыг анх 2021 оны арваннэгдүгээр сард Өмнөд Африкт бүртгэсэн. Омикрон хувилбар нь өмнөх хувилбаруудаас илүү халдвартай гэгдэж байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр, Омикрон нь вакцины үр нөлөөг бууруулж, өмнө нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс илүү өртөх магадлалтай гэж байна.
(Эх сурвалж: NYTimes)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Muusain ih zantai shwedvvd mask zvvhgvi tenegteed baisan yum .......