ДЭЛХИЙНИЙГЭМ

ХААН банкнаас хувьцаа эзэмшдэг Хидэо Савадагийн хууль бус үйлдэлд цалинг нь хасжээ

Японы аялал жуулчлалын “H.I.S.” компанийн хоёр охин компани аялал тус улсын Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” төслөөс хууль бусаар мөнгөн тэтгэмж авсан гэх хэрэгт нэр холбогдсон Хидэо Савадагийн гурван сарынх нь цалинг бууруулж, мөн хоёр охин компанийн захирлуудыг огцруулах эсхүл албан тушаал бууруулах шийдвэр гаргасан.  

Өнгөрсөн долоо хоногт “H.I.S.” компанийн хөндлөнгийн өмгөөлөгч болон мөрдөн байцаах албаны гишүүн хоёр охин компанийн Засгийн газрын “Go To Travel” төслөөс хууль бус аргаар мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Буцаан төлөх нөхцөлтэй тэтгэмжийн хэмжээ нь хамгийн ихдээ 683,29 сая иен байна хэмээн мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор “H.I.S.” компанийн зүгээс хариуцлага тооцож, Хидэо Савадагийн сарын урамшуулалт цалингийнх нь хэмжээг энэ оны нэгдүгээр сараас эхлэн гурван сарын турш 75 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Мөн хоёр охин компанийн захирлууд болох Накамори Тацүяа, Ода Масаюки нарын сарын цалинг нь гурван сарын хугацаатай 50 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох болсон хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн, хууль бусаар тэтгэмж авч байсан хоёр охин компаниас гадна “Miki Tourist” компанийн Ерөнхийлөгч Данбара Тэцүнориг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Japan Holiday Label” компанийн Ерөнхийлөгч Ясүшиг албан тушаал бууруулжээ.

“Miki Tourist” компанийн хувьд хууль бусаар тэтгэмж хүлээн авсан асуудалд илүү гүнзгий, идэвхтэй оролцсон гэгдэж байгаа юм.

ХИДЭО САВАДА: “ҮҮНИЙГ ТАЙВАН ХҮЛЭЭЖ АВСАН”

Хидэо Савада компанийн дотоод дүрэм журмын талаар дурдахдаа, “Энэ асуудал бол бидний хувьд маш том асуудал бөгөөд бид үүнийг тайван хүлээн авсан. Цалингийн хэмжээг бууруулсан тал дээр ч хүлээцтэй хандсан” гэж мэдэгдсэн байна. Хидэо Савада эл хэрэгтэй холбогдуулан уучлал гуйсан мэдээг ЭНД дарж, уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саруулхан
Саруулхан
2022-01-18 12:41

Haa hamaagui deer ueiin um munguur bichehee bolio

Холбоотой мэдээ

Back to top button