УЛС ТӨР

Ц.Сандаг-Очир: Сайдад нь хариуцлага тооцоход бусад нь үлддэг жишгийг халах ёстой

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчид амжилт хүсье. Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Утааны асуудлаар харьяа яамыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан нь зөв зарчим. Сайд нь ажлаа буруу хийлээ гэхэд дэд сайд, Төрийн нарийн нь үлддэг жишгийг цаашид халах ёстой.

Засгийн газар багаар ажилладаг зарчимтай. Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их үр дүнтэй ажилласан ажил бол утаа. Гэтэл энэ жил яагаад утаатай байгаа юм бэ.  

Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч утааны асуудал дээр ямар бодолтой, байр суурьтай байна вэ. Хотын орлогч Дагва даргын лайваас харахад  иргэд “Энэ жилийн утаа технологийн алдаа, чийгтэй байдлаас болсон” гэж тайлбарласан. Үүн дээр ямар үнэлэлт, дүгнэлттэй байна вэ. Энэ жилийн утаа ерөнхийдөө дуусаж байна. Ирэх жилээс яах вэ” гэлээ.

Үүнд Б.Бат-Эрдэнэ хариулахдаа “2019-2020 онд утаа 50 хувиар буурсан. 2021-2022 онд “Тавантолгой түлш” компани техникийн шинэчлэл хийгдээгүй байгаа. Ялангуяа үйлдвэрлэлийн тал дээр анхаараад, чанар, стандарттай холбоотой асуудал дээр үйлдвэрлэлийн хэмжээний үйл ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Цаашид сайжруулсан түлшний чанар дээр сайтар анхаарах ёстой. Цаашид технологийн шийдлүүд дээр маш сайн ажиллах ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button