ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Афганчууд амь зуухын тулд бөөрөө зарж байна

Афганистанд ядуурал үргэлж тулгамдсан том асуудал байсаар ирсэн боловч НАТО-гийн цэргүүд тус улсаас гарч, “Талибан” хөдөлгөөнийхөн засгийн эрхэнд гарсны дараа нөхцөл байдал улам л дордож, эдийн засаг нь элгээрээ хэвтсэн. Ихээхэн хамааралтай байсан олон улсын санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж нэг ёсондоо тасарсан.

Ажил орлогогүй болсон туйлдаж ядарсан, ядууралд нэрвэгдсэн афганчууд өлбөрч үхэхгүйн тулд өдөр хоногийг аргацаах болсон билээ. Тэд үр хүүхдээ бусдад үрчлүүлж, охидоо эрт гэрлүүлэх зэргээр “боловсон” хүний наймаа хийж байлаа.

Одоо харин тэд эд эрхтнээ зарж эхэллээ. Гэр бүлээ тэжээхийн тулд бөөрөө зарж, гол зогоохоос өөр аргагүй эмгэнэлтэй байдалд хүрээд байна. Эд эрхтнээ авхуулах нь ямар аюул эрсдэлтэйг үл хамааран афганчууд амьд явахын төлөө тэмцсээр байна.  

Мөнгөний гачаалаас болж, бөөрөө зарсан хүмүүсийн ихэнх нь удаан хугацаанд эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаа юм. Афганистанд бөөрний донорын “соёл” өөр байдаг. Энд доноруудын ихэнх нь эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд бөөрөө бусдад сайн дурын үндсэн дээр зардаг.

Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээллийн агентлаг тусгай сурвалжилга бэлтгэн цацсан юм. Херат мужийн 40 настай оршин суугч Гулам Хазрат Афганистанаас дүрвэн гарах гэж оролдоод бүтэлгүйтсэн тул өрөөсөн бөөрөө зарсан талаар эл сурвалжилгад гардаг. Гулам Хазрат бөөрөө авхуулсан тул биеэ тэнхрүүлэхэд нэг жил шаардагдах учир хүнд хүчир ажил хийх хориотой.

“Би гудамжинд гараад зүгээр л гуйлга гуйж мөнгөтэй болж чадахгүй болохоор өрөөсөн бөөрөө зарахаас өөр сонголт үлдээгүй. Тэгээд эмнэлэгт очиж бөөрөө зарж, ядаж хэсэг хугацаанд ч болов үр хүүхдүүдээ хоол ундтай байлгахаар зориг шулуудсан” гэж бөөрний донор Гулам Хазрат ярьсан юм. Тэрбээр зүүн бөөрөө авхуулсан хагалгааны шинэхэн сорвио харуулсан байна. 

Цусны бүлгээс хамааран нэг бөөрний үнэ ойролцоогоор хоёр мянган ам.доллароос дээд тал нь дөрвөн мянган ам.долларын үнэ хүрч байгаа аж. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч Н.Ахмадын ярьснаар, бөөрний доноруудын 99 хувь нь мөнгөний төлөө өрөөсөн бөөрөө авхуулж байгаа гэлээ. Өрөөсөн бөөрөө авхуулсан цөхрөнгөө барсан афганчууд мөнгөө дуусахаар дараа нь юу хийх нь үнэхээр таашгүй.

Афганистанд нүүрлэсэн хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэхэд ойролцоогоор таван тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн НҮБ тооцоолсон юм.

(Эх сурвалж: EuroNews)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 09:16

Hetsuu ym aa hoorhii.

Цэнд
Цэнд
2022-01-19 09:35

Dain tulaanii hor urshig ymdaa hoorhii

Зочин
Зочин
2022-01-19 14:56

76 бөөр хямд зарна

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x