ДЭЛХИЙНИЙГЭМ

“Нас барсан” гэмт хэрэгтэн коронавирусийн халдвар аваад баригджээ

Николас Росси гэх гэмт этгээдийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж,  АНУ даяар эрэн сурвалжилж байжээ. 2020 онд түүнийг нас барсан гэх үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Гэсэн ч, хэсэг хугацааны дараа Николас Россиг Шотландын нэгэн эмнэлэгт байгааг цагдаа нар илрүүлжээ. Гэмт хэрэгтэн Николас Росси амьд байсан ч эрүүл биш байсан аж. Тэрбээр коронавирусийн халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтсэн байна. Энэ талаар “NBC News” мэдээлэв.

Росси нь Николас Алавердян гэдэг нэрээрээ алдартай. Юта мужийн цагдаагийн ажилтнууд түүнийг бэлгийн хүчирхийлэл хэргээр буруутгаж, эрэн сурвалжилж байсан. Энэ нь түүний үйлдсэн анхны гэмт хэрэг аж. Дараагийн хэргээ арван жилийн дараа Охайо мужид үйлдсэн гэгдэж байгаа юм.

Тэрбээр 2020 оны өвлийн сүүлээр хорт хавдар өвчнөөр “нас барсны” дараа түүнийг яллах ажиллагааг зогсоосон.

Цагдаа нар Россигийн энэ заль мэхийг ердөө хоёр жилийн дараа тохиолдлоор илчлэв. Росси өөрийгөө “оршуулаад” Шотландын Глазго хотод Артур Найт гэх өөр нэрээр амьдарч байжээ.

Хамгийн сүүлд тэрбээр коронавирусийн халдвар авсан тул эмнэлэгт хэвтсэн байна. Америкийн цагдаа нар түүний ДНК-ийн дээж, мөн хурууны хээ цуглуулсан байсан нь гэмт хэрэгтнийг ямар ч асуудалгүйгээр баривчилжээ.

(Эх сурвалж: NBC News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 04:21

Tegeed яаж баригдсан ? Эмнэлэгт хэвтэхэд нь хурууны хээ уншуулсан уу ? Яахаараа Шотландад авсан мэдээлэл АНУ-н мэдээлэлтэй харьцуулдаг ?

Холбоотой мэдээ

Back to top button