
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 12-ны орой Энхтайваны гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал нийтийн тээврийн автобус гурван автомашинтай мөргөлдөж, гүүрнээс унасан юм. Хэргийн тухай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:
"Ослын улмаас гурван хүн гэмтсэн. Тухайн ослын хэрэг шүүхийн шатандаа явж байгаа. Шүүхээр гэм буруутай этгээдүүдийг тогтооно" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.