Нийгмийн

Согтуурлын зэргийг үлээлгэхгүйгээр тодорхойлно

Ковид-19 цар тахлын улмаас согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын согтуурлын хэмжээ, гэмт хэргийн зөрчлийг шалгахад хүндрэлтэй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч багажийг 25 ширхэгийг захиалан авч хүлээлгэн өглөө.

Халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг. Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч багаж нь үлээх шаардлагагүйгээр хүний бие болон болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолооодож байгаа эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button