Нийгмийн

ХЭРЭГ: Нууц амрагаа хардаж, амийг нь хөнөөгөөд өөрийгөө боомилжээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас залуу хосын цогцсыг олсон. Урьдчилсан байдлаар эрэгтэй нь эмэгтэйнхээ хүзүүг хутгалаад, гэрээслэл бичиж үлдээн өөрийгөө боомилсон болохыг тогтоосон.

Тухайн хэрэг болсон газарт архи, шар айрагны шил болон тамхи, бэлгэвч зэрэг зүйлс байсныг эх сурвалж хэлсэн юм. Түүнчлэн хосууд гэрлэлтийн баталгаагүй, цаашлаад хамтран амьдрагчид биш нууц амрагийн харилцаатай байсан байж болзошгүй байна.

Хэргийн тухай талаар цагдаагийн байгууллагаас: "Урьдчилсан байдлаар хамтран амьдрагч эмэгтэйнхээ амийг хөнөөж, гэрээслэл бичээд өөрийгөө боомилсон байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар гурван ч эмэгтэй хамтран амьдрагч, нөхрийнхөө гарт амиа алдсан нь олонд мэдээлэгдээд буй. Иймд иргэн та гэр бүлийн болон бусдын хүчирхийлэл, дарамтад өртвөл цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button