
“Талбан” хөдөлгөөнийхөн хүний эрхийн төлөө тэмцэгч хоёр ажилтныг хулгайлсан хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан НҮБ Талибанчуудыг хоёр ажилтныг хулгайлсан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг уриаллаа.
Афганистан дахь НҮБ-ын тусламжийн төлөөлөгчийн газар /UNAMA/ Афганистаныг эзлэн авч, Засгийн эрхэнд гараад байгаа “Талибан” алан хядагчдын хөдөлгөөнийхнийг нийслэл Кабулаас хулгайлагдсан хүний эрхийн төлөө тэмцэгч хоёр ажилтны талаар мэдээлэл өгөхийг уриалсан байна.
“НҮБ лхагва гараг /2022.01.19/-ийн орой гэрээсээ хулгайлагдсан гэх Афганистаны хоёр идэвхтэн Тамана Заряби Парьяни, Паравана Ибрахимхель нар алга болсонд улам их санаа зовниж байна. Тэдний хаана байгаа талаар мэдээлэл өгч, бүх афганчуудын эрхийг хамгаалахыг Талибанчуудад уриалж байна” хэмээн Афганистан дахь НҮБ-ын тусламжийн төлөөлөгчийн газар /UNAMA/-ын албан ёсны “Твиттер” хуудсанд бямба гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Лхагва гарагийн орой Кабул хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэг Парьяни үл таних хүмүүс түүний байшингийн хаалгыг хэрхэн эвдэхийг завдсан тухай видео бичлэгийг интернетэд нийтэлсэн. Бичлэгт тэрбээр Талибанчууд түүнийг баривчлахыг оролдож байна гэж хэлээд тусламж хүссэн байна. Үүний дараа түүнтэй холбоо тогтоох боломжгүй больсон. Харин Талибанчууд Парьяниг хулгайлсан гэх ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.
(Эх сурвалж: UNAMA News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хогын новшнууд адилхан л�##�аруудыг нь дарамт�##�ж байгаа хуэаа нараас тусламж гуйдаг манай нөгөө босоо хэвтэйшээр нь хөхдөгүүдтэй адилхан
Хэзээ ч засрахгүй нөхдүүд шүү. Зарим нь бүр ардаа урдаа хоёр буу үүрсэн ч байх шиг
Т�##�ибууд монголын м�##�чидтай л адилхан
МОНГОЛ ТӨР БУУ БАРИАГҮЙ БОЛХООС БИШ ТАЛБИАНЧУУДААС ЯЛГАРААД БАЙХ ЮМ АЛГА