ДЭЛХИЙНИЙГЭМ

Бельги, Ирландад коронавирусийн хязгаарлалтуудыг хөнгөвчилж эхэллээ

Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрч байгаа ч Бельги улс зарим нэг хязгаарлалтын арга хэмжээг хөнгөвчлөх төлөвтэй байна. Нийслэл Брюссельд эрх баригчид ийм шийдвэр гаргасан нь тус улсын хүн амын вакцинжуулалт өндөр хувьтай байгаатай холбоотой гэж “Евроньюс” агентлаг мэдээллээ.

Бямба гараг /2022.01.22/-аас эхлэн мөн Ирландад коронавирусийн эсрэг бараг бүх хязгаарлалтуудаа цуцалсан. Цөөн хэдэн халдвар хамгааллын дэглэмийг хэвээр үлдээхээр болсон байна. Үүнд, коронавирусийн халдварын шинжилгээ эерэг гарсан тохиолдолд өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх, мөн аялахдаа заавал вакцины паспорт буюу ковидын гэрчилгээг биедээ авч явах шаардлагуудыг урьдын адил дагаж мөрдөх аж.

Дани улсын хувьд “BA.2” хэмээх Омикрон хувилбарын шинэ дэд хэв шинж илэрч буй орнуудын нэг болоод байна. Урьдчилсан мэдээллээр, вирусийн шинэ дэд хэв шинж бүр ч өндөр хурдацтай тархаж байгаа хэдий ч одоогоор санаа зовоох асуудал биш хэмээн мэдэгдэж байгаа юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button