ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын Агаарын цэргийн хүчний 80 тонн зэвсэгтэй онгоц Украйнд газардлаа

Украйнтай холбоотой асуудал дэлхийн анхаарлын төвд ороод удаж байна. Үндсэндээ зөвхөн Украйн улсыг тойрсон асуудал биш дэлхийн хэмжээнд яригдахаар хөндүүр сэдэв байсаар байна.

2022 онд АНУ-ын эрх баригчид Украйн улсыг үргэлжлүүлэн дэмжиж, 300 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлнэ хэмээн АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Бид батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын тусламжийг багтаасан дэмжлэгийг үргэлжлүүлэх болно. Ийм дэмжлэгийг АНУ-ын хоёр намын зүгээс үзүүлнэ. Үүнийг өчигдөр болсон сенаторуудын айлчлал, мөн танхимын төлөөлөгчдийн айлчлалын үеэр тодорхой боллоо. АНУ-ын Конгресс 2022 онд Украйн улсыг дэмжсээр байх болно, цаашид ч дэмжиж, 300 сая доллар нэмж олгох болно” хэмээн Энтони Блинкен Киев хотноо болсон Украйны Гадаад Хэргийн сайд Дмитрий Кулебатай хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцоллоо.

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский, Энтони Блинкен нарын уулзалт Женев хотноо болсон нь АНУ, ОХУ-ын хэлэлцээ, НАТО-ОХУ-ын зөвлөлийн хурал, ЕАБХАБ-ын Вена дахь уулзалтын дараах Вашингтон, Киевийн хамтын ажиллагааны үргэлжлэл болсон юм.

Хэрэв ОХУ-ын эрх баригчид Украйны эсрэг түрэмгийллээ эрчимжүүлбэл, АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамт үүнд хэд хэдэн арга хэмжээ авч, хариу өгөх болно гэдгийг Энтони Блинкен мөн тодотголоо.

Тухайлбал, ОХУ-ын эдийн засагт хохирол учруулах, ОХУ-ын ойролцоо байрладаг НАТО-гийн орнуудад цэргийн оролцоог бэхжүүлэх, Украйнд цэргийн тусламж үзүүлэх зэрэг дорвитой хариу арга хэмжээ авах болно гэлээ. Мөн Украйны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг Вашингтон дэмжинэ гэдгээ дахин баталлаа.

АНУ-ын эрх баригчид Украйн улсын 2022 онд бүхий л талаар дэмжиж, цэргийн тусламж үзүүлнэ гэж амласныхаа хүрээнд ням гараг /2022.01.23/-т АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Украйны нийслэл Киев хотноо газардлаа. Цэргийн онгоц 80 гаруй тонн зэвсэгтэй ийнхүү Украйнд ирлээ. Энэ талаар Украйны Батлан ​​Хамгаалахын сайд Алексей Резников /Олексий Резников/ ням гарагийн орой “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

“АНУ-аас ирсэн анд нөхдөөс Украйны хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд 80 гаруй тонн зэвсэг ирлээ! Энэ бол төгсгөл биш” хэмээн сайд Резников жиргэжээ.

“N756CA” дугаартай Боинг 747-412 онгоц Калифорни дахь АНУ-ын Агаарын цэргийн баазаас хөөрсөн аж.

Өмнөх өдөр нь буюу бямба гарагт Украйн дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас мэдээлэхдээ, Киев Вашингтоноос 200 мянган фунт орчим үхлийн зэвсэг, тэр тусмаа зэвсгийн нөөц, сум зэргийг хүлээн авсан хэмээсэн.

Нөхцөл байдал ийнхүү улам л хурцдмал байдал руу шилжиж байгаа бөгөөд олон улсын шинжээчдийн дүгнэснээр, Дэлхийн III дайн дэгдэж магадгүй гэсэн таамгыг дор бүрнээ гаргах боллоо.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bold
Bold
2022-01-24 09:09

Aij bnshu.

Bold
Bold
2022-01-24 09:10

Dain tulaanaar bish eveer shiidtsgeh hrgtei 1 delhii dr amidarj bj

Tumee
Tumee
2022-01-24 09:29

Gemgui irged n hetsu bhda

иргэн
иргэн
2022-01-24 11:59

Новшнууд юм даа. Уг нь эвлэрцгээ гэмээр л юм. Улам турхираад байх болтой юм аа.

ҮНЭН
ҮНЭН
2022-01-24 12:18
Reply to  иргэн

МАЛТААД

ҮНЭН
ҮНЭН
2022-01-24 12:18

УКРАЙН УЛС МАНДАН БАДРАГ ФАШИСТ ОРОСУУДЫН САРЬСАН ХОНШООРЫГ ТАС ЦОХЬ

иргэн
иргэн
2022-01-27 01:04
Reply to  ҮНЭН

Янкуудын гар хөл болж толгойгоо худ�##�дсан Укрианы урвагчидад цөмийн зэвсэг илгээвэл таарна. АНУ бу�####�ар гар хөлөө хийх мөн срнирхолтой хүмүүс юм даа. Өдөөж турхираад л ... нөгөөдүүл хөөрцөглөөд л...

Зочин
Зочин
2022-01-26 14:03

Putler zunuud taivan amidraldaa uidaj baigaa yum uudaa...olon zaluusaa ugui hiih ni dee

Холбоотой мэдээ

Back to top button