ДЭЛХИЙНИЙГЭМ

Жефф Безос эсийг залуужуулах старт-апад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ

“Амазон” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос эсийг залуужуулах хөтөлбөрт хамрагдах “Altos Labs “ гэх старт-апад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн талаар “The Sunday Time” сонин нийтэлжээ.

Уг старт-ап нь эсийн эрүүл мэнд, өвчин, гэмтэл, тэр ч байтугай хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг багасгах, сэргээх биологийн технологийг хөгжүүлэх зорилготой төсөл аж.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүд судалгаа шинжилгээнд хамрагдаж, Анагаах ухааны хүрээлэн эм бүтээх ажилд мөн оролцохоор болжээ. Тэд Сан Франциско, Сан Диего, мөн Британийн Кембрижид байрлан ажиллах юм байна. Мөн тус компани Япон улстай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

“Altos Labs”-ийн захирлуудын зөвлөлд химийн чиглэлээр Нобелийн шагналтнууд Женнифер Доудна /2020, генийн инженерчлэл/ болон Фрэнсис Арнольд /2018, ферментийн хэрэглээ/ гэсэн эрдэмтэд багтаж байгаа ажээ. Их Британийн эм зүйн “GSK” компанийн шинжлэх ухааны ахлах ажилтан, судалгаа, хөгжүүлэлтийн Ерөнхийлөгч Хэл Баррон мөн эрдэмтдийн багт оржээ. Старт-апын төслийг энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм байна.  

Эсийг залуужуулах старт-ап төсөл бол хөгшрөлтийн явцыг удаашруулах явц бөгөөд хүний насыг уртасгах том төсөл юм

(Эх сурвалж: CBS News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-24 19:32

Хүн төрөлхтөнд буянтай ажил хийжээ

Холбоотой мэдээ

Back to top button