ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Хувьцааны уналтаас Жефф Безос цагийн дотор 13 тэрбум ам.доллароо алджээ

“Amazon.com” сайтын тайлан хөрөнгө оруулагчдын урмыг хугалсны дараа дэлхийн толгой баяуудын нэг Жефф Безосын хөрөнгө их хэмжээгээр буурчээ. Тэрбээр нэг цагийн дотор 13 тэрбум ам.долларын хөрөнгөө алдсан байна.

Өнгөрсөн баасан гараг /2022.04.29/-т Нью-Йоркийн арилжаа эхлэх үеэр түүний “Amazon.com” цахим худалдаа эрхэлдэг компанийн хувьцаа найман хувиар унасан нь улирал тутмын алдагдалд оруулж, 2001 оноос хойших хамгийн доод борлуулалтын үзүүлэлт боллоо. Хэрэв алдагдал энэ янзаараа үргэлжилбэл “Блүүмберг”-ийн тэрбумтнуудын индексээр Жефф Безосын хөрөнгө чинээ 155 тэрбум ам.доллар болж буурах аж. Өнгөрсөн жил оргил үедээ тэрбээр 210 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан.

Жефф Безос бол Илон Маскын дараа орох дэлхийн хамгийн баян хүн агаад түүний хөрөнгө пүрэв гараг /2022.04.28/ хүртэл даруй 23 тэрбум ам.доллароор багасаж, энэ оны хамгийн их алдагдал хүлээсэн баячуудын дөрөвдүгээрт жагслаа.

Amazon.comкомпани бол цар тахлын үеэр ч тасалдал доголдолгүй үйл ажиллагаагаа явуулж байсан учир хөдөлмөрийн зардал өндөр, борлуулалтын хувиа бууруулж болзошгүй инфляцын эсрэг тэмцэж байгаа юм.

Өнгөрсөн оны мөн үед тэрбээр 8.1 тэрбум ам.долларын ашигтай байсан бол өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд дууссан улирлын тайлангаар тус компани 3.8 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ.

Эх сурвалж: The Economic Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x