ДЭЛХИЙНИЙГЭМ

Ирландын Ерөнхийлөгч амиа алдсан монгол эмэгтэйн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс Дублин хотноо амьдарч, ажиллаж байсан хоёр хүүхдийн эх Цэрэндоржийн Уранцэцэгт хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр түүний нас барсан ойн хүндэтгэлийн арга хэмжээнд биечлэн оролцлоо.

Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс Ц.Уранцэцэгийн гэр бүл, найз нөхдийн хамтаар  Дублин дахь Гэгээн Кевиний сүмд болсон дурсгалын тусгай ёслолд оролцсон ба бараг жилийн өмнө Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Уранцэцэг гэх эмэгтэй нас барсан үйл явдлыг “Бид бүгдэд учирсан уй гашуу” хэмээн нэрлэж байсан удаатай.

Ирланд дахь Монголчуудын нийгэмлэгийн гишүүд Гэгээн Кевиний сүмийн арын гурван эгнээг дүүртэл цугларсан аж.

Монгол эмэгтэйн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээний дараа талийгаачийн нөхөр Сүрэнхорын Уламбаяр хэлсэн үгэндээ, эхнэр нь Ирланд дахь Монголчуудын төлөөлөл мөн байсан гэлээ.

Талийгаач Цэрэндоржийн Уранцэцэг бол Ирланд улсад амьдарч байсан ба 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явах замдаа халдлагад өртөж, амиа алдсан билээ. Гэмт этгээдүүд түүнийг дээрэмдэж, хүзүүнд нь хутгалсан хэрэг гарсан. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч, шархаа даалгүй нас барсан юм.

“Өнгөрсөн жил хорио цээрийн дэглэм тогтоосон байсан тул бид цагаалганаас өөр зүйл хийж чадаагүй билээ. Тэр маань монголын нийгэмд маш алдартай, гайхалтай хүн байсан тул монголын ард түмэн түүнд болон манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж байсан” хэмээн талийгаачийн нөхөр хэлэв.

Арга хэмжээнд мөн Дублин хотын дарга асан Хейзел Чу, Дублин хотын дарга Женнифер Кэрролл МакНил нар оролцжээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button