НийгмийнНИЙГЭМ

ОСОЛ: Гэмт хэргийн шинжгүй учир учруулсан хохирлоо "автомашины даатгал"-аар төлүүлнэ

Хан-Уул дүүргийн 15-р хороонд орших хотхоны байрыг автомашин мөргөсөн осол өчигдөр /2021.01.24/ гарсан. Тодруулбал, тус дүүрэгт байрлах "KH-Apartment" хотхоны байрыг Мерседес-Бенз G-Класс маркийн автомашин мөргөж, осол гаргасан билээ. Ослын тухай ТЦА-наас:

"Урьдчилсан байдлаар жолооч эмэгтэй хүүхдээ автомашинаас буулгах үедээ зогсоолын горимд шилжүүлээгүй. Улмаар машин хөдлөхөд сандрахдаа хааз, тоормосоо андуурч гишгэснээс осол гаргасан гэж мэдүүлсэн. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Хүн гэмтэж бэртээгүй" гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй. Ямар нэгэн хүн гэмтээгүй, санамсаргүй осол байсан учир автомашины даатгалаар учруулсан хохирлоо нөхөн төлүүлнэ гэв. Хэргийг харьяаллын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tsog
Tsog
1 сар 25, 2022 10:23

Yaaj hun amitan morgchoogui ymbe.

Zaya
Zaya
1 сар 25, 2022 10:23

Bolgoomjtoi baitsgaaldaa

Зочин
Зочин
1 сар 25, 2022 12:16

эмэгтэйчүүд машин барих ийм аюултай байгаа шд

Холбоотой мэдээ

Back to top button