ДЭЛХИЙНИЙГЭМ

Жорж Флойдын үхэлд буруутай цагдаа нарыг шүүлээ

Миннеаполис хотын цагдаагийн гурван алба хаагчийг шүүх хурлаар прокурорууд  эрх мэдлээ урвуулан ашигласан, хар арьст Жорж Флойдын иргэний эрхийг зөрчсөн гэж буруутгасан хэмээн “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээллээ.

Жорж Флойдыг баривчлахад хам оролцсон Томас Лейн, Жей Кенг болон Ту Тао гэх гурван цагдаагийн офицер асныг нэгдүгээр сарын 24-ний даваа гарагт АНУ-ын холбооны шүүхийн өмнө дуудагдсан.  

Болсон үйл явдлыг сануулахад, 2020 оны тавдугаар сарын 25-нд офицер асан Жей Кенг Флойдын нуруун дээр өвдөглөж, харин Томас Лейн түүний хөлийг нь тушсан байсан. Дерек Шовин өвдгөөрөө Флойдын хүзүүг дарсан байсан. Ту Тао хажуунаас нь ажиглаж, хөндлөнгөөс хүмүүсийг оролцуулахгүйд анхаарал тавьсан.

АНУ-д энэ мэтээр арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн алба хаагчдын харгислалыг эсэргүүцсэн жагсаал дэлхий даяар өрнөсөн. АНУ-ын Хууль Зүйн Яамны Иргэний эрхийн өмгөөлөгч Саманта Трепел гурван шүүгдэгчийг Жорж Флойдыг мэдсээр байж үхэлд нь хүргэсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Цагдаа асан Дерек Шовин 2021 оны зургадугаар сарын сүүлчээр хүний ​​амь хөнөөсөн хэргээр ял сонссон. Шүүхээс түүнд 22.5 жилийн хорих ял оноосон юм. 2021 оны дөрөвдүгээр сард тангарагтны шүүх Шовиныг хоёр, гуравдугаар зэргийн аллага зэрэг гурван зүйл ангиар гэм буруутайд тооцсон.

(Эх сурвалж: The New York Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button