ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден сэтгүүлчийн асуултыг хараалын үгээр хариулав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын инфляцийн талаар асуусан “Фокс Ньюс” /Fox News/ сувгийн сэтгүүлч Питер Дусигийн асуултад хариулахдаа ёс бус үгээр “Stupid son of a bitch” буюу монголчилбол “Яадаг тэнэг гичийнии зулзага вэ” хэмээн амандаа бувтнан харааж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа.

“Инфляцын талаарх асуултад хариулаач. Та инфляцыг завсрын сонгуулийн өмнөх улс төрийн дарамт гэж харж байна уу” хэмээн сэтгүүлч Дуси олны дундаас чанга дуугаар асуусан юм.

Жо Байден асуултын хариуд, “Инфляц бол маш гайхалтай хөрөнгө. Яадаг тэнэг гичийний зулзага вэ” хэмээсэн юм.

Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь, Питер Дусиг өөрийнх нь улс төрийн бодлогод анхаарлаа хандуулдаг хамгийн дуртай сэтгүүлчпийнх нь нэг хэмээн хошигнож байсан удаатай.

Жо Байден өмнө нь ч бас энэ мэт зүй бус хараалын үгсээр хүмүүсийг доромжилж байсан удаатай. Тэрбээр Коннектикут муж дахь эргийн хамгаалалтын академийн оюутнуудтай ярилцах үеэрээ тоглоом шоглоом нь бүтэлгүйтэж, эцэстээ доромжлол болон хувирсан. Эргийн хамгаалалтынхныг “дайны үеийн тэнгисийн цэргийн хатуу цөм” хэмээсэн юм. Уг нь Ерөнхийлөгч Жо Байден хошигносон ч тэнд байсан сонсогч оюутнууд түүнийг хошигнолд инээгээгүй аж.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-25 17:22

ХАХА ГАДААДЫНХАН БАЙНГА Л ХАРААЛЫН ҮГ ХЭРЭГЛЭЖ БАЙДАГ Ш ДЭЭ АМНЫ УНШЛАГА

Холбоотой мэдээ

Back to top button