ТОДРУУЛГА: Хамаатандаа зодуулж, гудамжинд хаягдсан хүүхдийг эмнэлэгт эмчилж байна
Төв аймаг Зуунмод суманд оршин суудаг иргэн Э согтуу үедээ ой, зургаан сартай хүүхдийг зодон, гудамжинд хаясан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар НЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас тодрууллаа.
-Энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-“Бага насны хүүхэд гудамжинд хаягдсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, ой, зургаан сартай эмэгтэй хүүхэд биедээ гэмтэл авсан байдалтай байсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн Э гэгч нь төрөл садангийн холбоотой.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн байж мэдэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор сэжигтнийг саатуулан шалгаж байна. Хүүхдийг эмнэлэгт эмчилж байгаа.
-Хүүхэд ухаан алдсан байсан гэсэн.
-Тийм ээ. Иргэдийн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
-Сэжигтэн охиныг ташуураар зодсон гэх мэдээлэл бий. Үнэн үү?
-Одоогоор шалгалтын ажиллагааг хийж байна. Шинжээч эмч томилсон, шалгаж байгаа.
-Аав, ээж нь холбогдсон уу?
-Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ талын мэдээллийг өгөх боломжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.