ДЭЛХИЙНИЙГЭМ

НАТО: Украйн руу цэргээ илгээхгүй

НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Йенс Столтенберг НАТО Украйн улс руу цэргээ илгээхгүй хэмээн мэдэгдлээ.

“Украйн бол манай ойрын нөхөр, НАТО-гийн үнэ цэнтэй түнш бөгөөд бид дэмжлэг үзүүлдэг. Бид тэдэнд батлан ​​хамгаалах байгууллагуудаа шинэчлэхэд нь тусалдаг. Бид тэдний кибер салбар болон чадавхийг бэхжүүлэхэд тусалдаг. НАТО-гийн зарим гишүүн орнууд болох АНУ, Их Британи, Канад болон бусад орон өөрсдийн сургагч нарыг илгээж, батлан ​​хамгаалах зэвсгээр хангадаг. Украйнд өөрийгөө хамгаалах чадвараар туслах нь чухал. Энэ бол НҮБ-ын дүрэмд тусгагдсан эрх. Гэсэн ч, НАТО Украйн руу байлдааны анги илгээхгүй” хэмээн мягмар гарагт “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.

“Гэсэн ч, бид бүх холбоотнуудаа, ялангуяа эвслийн зүүн жигүүрийг хамгаалахад бэлэн байгаа талаар үл ойлголцол үүсэх ёсгүй” хэмээн Столтенберг хэлсэн юм.

Украйныг тойрсон асуудал хурцдаж байгаа энэ үед НАТО эвслийн зүүн жигүүрт нэмэлт хүч илгээхэд бэлэн байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан удаатай.

Сүүлийн үед барууны орнууд төдийгүй Оросууд Украйны нутаг дэвсгэрт түрэмгийлж болзошгүй тухай мэдэгдэл хийх болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков барууныхны ийм мэдээллийг хий хоосон, ямар ч үндэслэлгүй хөөргөсөн мэдээлэл хэмээн нэрлэсэн.

Дмитрий Песков мэдэгдэхдээ, “ОХУ хэнд ч аюул занал учруулахгүй” хэмээн онцлов. Үүний зэрэгцээ, тэрбээр барууныхан ийм мэдэгдлээ зөвтгөхийн тулд өдөөн хатгалга явуулахыг үгүйсгэхгүй бөгөөд Украйны зүүн өмнөд нутгийн хямралыг хүчээр зохицуулах оролдлого нь хамгийн ноцтой үр дагаварт хүргэж болохыг анхаарууллаа.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-26 16:07

Та нарт хуучин шаардлага хангахгүй зэвсгээ бөөнөөр нь өглөө тэгээд орсуудтай дайтаад үз цэргээ бол явуулахгүй гэсэн үг байна. Дайн гарах үндэсгүй дажин хийж тоглох гэж байна даа.

ҮНЭН
ҮНЭН
2022-01-26 20:59
Reply to  зочин

БҮҮ ҮХЭРТ

ҮНЭН
ҮНЭН
2022-01-27 00:31

ХАХА ҮМХИЙ ХУЛМАС УКРАЙН УЛСЫГ СҮЙРҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙГАА НЬ ХЭН БҮХЭНД ТОДОРХОЙ

иргэн
иргэн
2022-01-27 00:59
Reply to  ҮНЭН

Тэр хулмас үнэртүүлсэн янкууд тийм бодолтой байж мэдэх л хүмүүс дээ.

ҮНЭН
ҮНЭН
2022-01-27 02:57
Reply to  иргэн

ҮХЭРЭЭ ХУЛМАС ПУТИНИЙГ ХЭЛЖ БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ ҮХЭР ЮМ БИЗДЭЭ ЧИ ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button