ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол 358 саяас давлаа

Лхагва гараг /2022.01.26/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 358,287,267-д хүрсэн талаар Америкийн Жонс Хопкинсийн Их Сургууль мэдээллээ.

Дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдварын вирус тархаж эхэлснээс хойш 5,614,675 хүн нас бараад байна.

Коронавирусийн 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн улс орнуудад АНУ, Энэтхэг, Бразиль гурван улс орсон хэвээр байна.

АНУ халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд халдварын 72,171,208 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний ​​тоо 871,937-д хүрчээ.

Энэтхэг улсын хувьд халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт жагсаж, коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 39,799,202 болж, харин халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 490,462 болсон байна.

Коронавируст цар тахлын тохиолдлын тоогоор гуравдугаарт Бразиль улс орж, 24,342,322 хүн халдвар авснаас 624,129 хүн нас баржээ.

Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter” –ийн мэдээлснээр, лхагва гарагийн өглөө дэлхийн хүн амын нэг сая хүнд ногдох нас баралтын түвшин 722.9 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,679, Энэтхэгт 351, Бразильд 2,903 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button