ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ ДЭМБ-ын төсвийн гол хандивлагч улсын тооноос хасагдлаа

Коронавирусийн цар тахлын үед АНУ-аас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-д оруулсан санхүүгийн тусламжаа 25 хувиар бууруулсан талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.

Вашингтон ДЭМБ-д 672 сая ам.доллар олгосон нь 2018-2019 оныхтой харьцуулахад 221 сая ам.доллароор буурсан ажээ. 2018-2019 онд 893 сая доллар өгч байжээ.

Үүний үр дүнд, АНУ төсвийн гол хандивлагч байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд тэрбум гаруй ам.доллар хандивласан Герман улсад байраа тавьж өглөө. Тиймээс АНУ ДЭМБ-ын шилдэг донор орон байхаа больсон гэсэн үг.

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын “Билл ба Мелинда Гейтс” сангаас 2020-2021 онд 584 сая ам.долларын хандив өргөснөөр ДЭМБ-ын гурав дахь том хандивлагч болсон. Тус сангийн хандивласан мөнгийг гол төлөв саа өвчнийг устгах дэлхийн хөтөлбөрт зарцуулсан аж.

2020 онд буюу Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн бүтэн жилийн хугацаанд сайн дурын хандивын хэмжээ огцом унаснаас АНУ-ын хандив мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэдэг.

Харин 2021 онд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден засгийн эрхэнд гарснаар санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн ч, АНУ-ын санхүүжилтийн түвшинг бүрэн сэргээхэд хангалтгүйд тооцогдож байна.

Өмнө нь, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа ДЭМБ-ыг “КОВИД-19” цар тахлын үед Хятадын “утсан хүүхэлдэй” хэмээн буруутгасан. Энэ нь ч үнэний ортой гэгддэг. Нэмж дурдахад Дональд Трамп ДЭМБ-ыг “шаардлагатай шинэчлэл”-ийг хэрэгжүүлэхээс татгалздаг хэмээн буруутгадаг байна.

(Эх сурвалж: Canews)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button