СПОРТ

"АЛТАН ГРАН ПРИ": Д.Отгонжаргал, Э.Сумъяа нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Манай улсаас өнөөдөр 13 бөх барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Э.Сумъяа хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар ялагдлаа.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 70 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин Ж.Далайдорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга, спортын мастер Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 65 кг-д 2021 оны Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button