ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

ОХУ Европын Холбооны эсрэг шинэ хориг тогтоолоо

Москва Европын Холбооны гишүүн орнууд болон түүнтэй хамаарал бүхий байгууллагуудын төлөөлөлөгчдийн эсрэг хориг тогтоосон. Энэ хүрээнд тэднийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглож, хоригийн жагсаалтыг дахин шинэчилж, өргөжүүлэхээр шийдсэн талаар ОХУ-ын Гадаад Хэргийн Яам мэдэгдлээ.

Оросын хариу арга хэмжээ нь юуны түрүүнд дэлхийн янз бүрийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Европын бие даасан хувийн цэргийн хүчний удирдлагуудад нөлөөтэй юм.

Мөн ОХУ-ын эсрэг бодлогыг сурталчлах, орос хэлээр ярьдаг хүмүүсийн хууль ёсны эрхийг зөрчих зорилгоор үйл ажиллагаа явуулж буй Европын Холбооны гишүүн хэд хэдэн улс орны хууль сахиулах байгууллага, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын төлөөлөгчдийн нэрсийг хоригт нэмж оруулахаар боллоо. Үүнээс гадна, Европын Холбооны энгийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас үүнл хамаарна хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн Яам онцоллоо.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад Хэргийн Яам тус улсад суугаа Европын Холбооны төлөөлөгчид рүү нот бичиг илгээжээ.  

ОХУ-ын Гадаад Хэргийн Яамнаас онцлон тэмдэглэснээр, Европын Холбоо “Орос улсын эсрэг хэт туйлширсан, хор хөнөөлтэй, ямар ч утгагүй бодлого” авч байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэлээ.

“Олон улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн Орос болон түүний холбоотнуудын эсрэг хориг арга хэмжээ авах бодлогоо орхихыг уриалж байна. Үүний оронд европчуудын ухаалаг, улам идэвхтэй дуу хоолойг сонсохыг бид Брюссельд уриалж байна. Энэ нь дэлхийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг сэргээх чухал урьдчилсан нөхцөл юм. Евро-Атлантын орон зай, түүнчлэн олон улсын харилцааны уур амьсгалыг хэвийн болгохын тулд ийм ухаалаг алхам хийхийг Европын Холбооноос уриалж байна” хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн Яам нэмж тайлбар хийлээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-01-29 10:44

АНУ, Украйнаас болж Дайн гарв#### Европын холбооны Улс орнууд мөн ч их Хохирол амсана шүү,

ҮНЭН
ҮНЭН
2022-01-29 12:30
Reply to  иргэн

БҮХ ЮМНЫ ШАЛТГААН ОРОС Л БАЙДАГ ЧИ ОРОСООС АЙДАГ УЧРААС ӨНӨӨГ ХҮРТЭЛ ОРОСОД АЛДСАН ГАЗАР НУТГАА НЭХЭЖ ЧАДАХГҮЙ ГӨЛӨГ ЦАРАЙЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2022-01-31 01:45
Reply to  ҮНЭН

hujaagiin huuhduud l neg iim neg zagvartai medeelel hujaanuudaasaa zahialgaar avch tavidag.Chi tednii l neg.Neg ih eh oronchiin dur esgej oros mongoliig hagalah hujaag haatsailah gesen ta nariig odoo mongolchuud gadarladag bolson .

ҮНЭН
ҮНЭН
2022-01-29 12:31

ҮМХИЙ ХУЛМАСНУУДЫГ ЦӨМД

ҮНЭН
ҮНЭН
2022-01-30 00:08

ХАХА ХУЛМАСНУУД СҮҮЛЧИЙН СУМАА ТАВЬЖ БАЙНА ДАА ХАХА

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-30 05:32
Reply to  ҮНЭН

та янкийг дагаж д####дагннаж баярлах болоогүй яаж аяглана түүнд тохирон сум бий

Зочин12
Зочин12
2022-01-30 11:27

Маш зөв сайн байна. Оросын эсрэг гүжир гүтгэлгээр дайрсан муу хөрөнгөтөн өмхий капит####истуудыг атомын бөмбөг хаяж газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Тэгэхгүй бол Америк тэргүүтэй энэ капит####истууд дахиж аюултай вирус тараан бусад үндэстнүүдийг устгах гэж байна ш дээ.

Зочин
Зочин
2022-01-30 13:25

Хөөх, бид ямар азаар Орос хэлээр ярьдаггүй юм бэ, дутуу хагас цөөн тоогоор ч яриад хэрэггүй юм байна шүү, орсоор ярьдаг хүмүүсээ хамга####на гээд л цэрэг оруулах юм байна, аймаар түрэмгий юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x