Нийгмийн

"Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ"

Барилга, хот байгуулалтын яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсгийнхэн барилгын материалын жилийн хэрэгцээ, шаардлагын судалгааг гаргаж цаашид нөөц бүрдүүлэхэд авах арга хэмжээний талаар тайлагнасан юм.

2020-2021 оны хэрэглээг харьцуулан судлахад энэ онд барилгын материалын хэрэгцээ өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, арматурын төмрийн хэрэглээ 10-20 хувиар өсөх төлөвтэй байгаа юм байна. Үүнийг дагаад барилгын материалын үнэ цаашид ч өсөх хандлага ажиглагдаж буйг хэллээ. Энэ жил худалдан авах, тендер зарлах, сонгон шалгаруулах ажил эрт эхэлсэнтэй холбоотойгоор барилга угсралтын ажил ч эрт эхэлнэ хэмээн тооцож буй аж.

Тиймээс холбогдох албаныхан нөөц бүрдүүлэлтийн ажилд анхаарч ажиллаж буй. Хилийн боомтын чингэлэг тээвэр нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор арматурын төмрөөс бусад материалын нөөц хангалттай байгааг холбогдох албаныхан хэлсэн юм. Харин арматурын төмрийг чингэлэг тээвэрт ачих боломжгүй байгаа бөгөөд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэлээ.

Харин эл асуудалд Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг, чиглэлүүдийг өгсөн байна.

  • Барилгын материалын татан авалтыг сайжруулах,
  • Үнийн хөөрөгдлийг бууруулах,
  • Нөөц бүрдүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах үүргийг БХБЯ, ЗТХЯ-ны ажлын хэсгийнхэнд анхааруулж, энэ нь хаврын бүтээн байгуулалтын ажилтай шууд холбоотой тул анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг тууштай бодлогоор дэмжих, зарим тохиолдолд хөнгөлөлтөд хамруулах бодлого боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах ажлыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-31 07:55

Яаж татан ав�##�тыг сайжруулах
Яаж үнэ бууруулах вэ хэлчих чадах уу гэх мэт тодорхой болго шаасан уу

Rush Qin
Rush Qin
2022-01-31 19:50

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яар�##�тай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагн�##� авах болно. Бүх имэйлийг ([email protected]) шуудангаар илгээнэ үү.
Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдр�##�ыг аврахад бэлэн байгаа танд баярл�##�аа.([email protected])

Холбоотой мэдээ

Back to top button