ДЭЛХИЙНИЙГЭМ

Пуужин харвасны дараа АНУ Пхеньянтай хэлэлцээ хийхийг санал болголоо

АНУ Умард Солонгосын эрх баригчдад цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнхөө талаар урьдчилсан нөхцөлгүйгээр шууд яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан талаар нэрээ нууцалсан АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээллээ.

“Бид Умард Солонгосын талтай нухацтай ярилцаж эхлэх нь туйлын зөв алхам гэж бодож байна” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Умард Солонгос ням гараг /2022.01.30/-т дунд тусгалын баллистик пуужин хөөргөсний дараа АНУ ийм санал гаргажээ. Умард Солонгосын энэ удаад харвсан пуужингийн туршилт нь 2022 он гарснаар хийсэн долоо дахь удаагийн туршилт гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.

Пхеньян ч дунд тусгалын пуужин хөөргөснөө баталсан. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнөх өдөр нь ч өөрийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлаж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны пуужин болон цөмийн туршилтад тавьсан хоригоо цуцлахад ойртож байна хэмээн буруутгасан.

Ким Жон Ун 2018 онд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн анхны уулзалтынхаа үеэр цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөөс татгалзана хэмээн том амлалт өгсөн. Гэсэн ч, Ким Жон Ун эл амлалтаа зөрчлөө.  

Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа Умард Солонгосын талыг дипломат арга хэмжээ авахыг мөн уриалаад, хоёр талын тулгамдсан асуудлыг харгалзан үзсэн хэлэлцүүлэг явуулахад бэлэн бөгөөд маш нухацтай хичээж байна хэмээн мэдэгдээд байгаа юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-31 11:57

НААД ХЭЛЭЛЦЭЭРЭЭ БОЛЬ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button