ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи ОХУ-ын эрчим хүчний компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч магад

ОХУ, Украйны мөргөлдөөн хурцадвал Их Британи ОХУ-ын эсрэг өөрийн хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Энэ талаар “Таймз” /The Times/ сонинд бичжээ. Сонинд бичсэнээр, оросын эрчим хүчний компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байна.

Лондонгийн хувьд оросын эрчим хүчний компаниуд “стратегийн ач холбогдолтой” байгууллага, хүмүүсийн хөрөнгийг царцаахаар зэхэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Эрчим хүчний чухам ямар компанийн эсрэг хориг арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байгаа ч хориг арга хэмжээний тухай төслийг нэгдүгээр сарын 31-нд буюу өнөөдөр хууль тогтоогчид хэлэлцэх нь тодорхой болоод байна. ОХУ-ын эсрэг шинэ хоригт эд хөрөнгийг битүүмжлэхээс гадна Их Британийн хилээр нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээ багтаж байгаа аж.

Их Британийн Гадаад Хэргийн сайд Лиз Трассын хэлснээр, удахгүй батлах хориг арга хэмжээг чангатгах хуулийн төслөөр Лондон дахь оросын олигархиудын өмч хөрөнгийг нь хүртэл хасах магадлалтай байна.

(Эх сурвалж: The Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button