Монгол Улс ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх даваа гараг /2022.01.31/-т Оросын “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
Газрын ховор металлын ордод геологи хайгуул хийх, цаашид түүнийг ашиглах асуудлаар дэлхийн янз бүрийн улс орон, тэр тусмаа ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” хэмээн төрийн тэргүүн хэллээ.

Орос, Монгол хоёр улс ялангуяа, уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн сайхан түүхэн уламжлалтай бөгөөд Монголын олон зуун уул уурхайн мэргэжилтнүүд ОХУ-д мэдлэг боловсрол эзэмшиж, эл салбарт амжилттай ажилласаар байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч дурдлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлснээр, Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийн арван хоёр орны тоонд багтдаг.
“Манайд уул уурхайн салбар маш сайн хөгжсөн. Бид ОХУ, БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортлодог. Манайд алт, нүүрс, төмрийн хүдэр, газрын ховор металлын маш сайн орд бий. Манай орны геологичид газрын ховор элементийн дөрвөн ордыг олж илрүүлсэн. Нийтдээ манай улсад 80 орчим орд байж магадгүй” хэмээн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэмж онцоллоо.
(Эх сурвалж: Central Asia Media)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРОСУУДТАЙ ЯМАР Ч ЗҮЙЛ ДЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХ НЬ МАШ БУРУУ. АРАЙ ХИЙЖ ОРОСЫН САВРААС САЛЖ БАЙЖ ХҮРЭЛСҮХ ИХ ӨВЧТЭЙ ХҮҮР ШҮҮ
ОДОО НЭМЖ ЯМАР Ч УУРХАЙ ХЭРЭГГҮЙ
Солиорч, энэ чиний хийх ажил биш.....бэлгэдэл болоод бж бай....