ДЭЛХИЙНИЙГЭМ

Yomiuri: Жо Байден тавдугаар сард Японд айлчлахаар төлөвлөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны тавдугаар сарын хоёрдугаар хагаст Япон улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар өнөөдөр /2022.02.01/ Японы “Ёмиүри” /Yomiuri/ сонин мэдээллээ.

Японы Засгийн газрын тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, талууд эл  айлчлалын товыг хэдийнэ хэлэлцэж эхэлсэн аж.

Ерөнхийлөгч Жо Байдены айлчлал нь Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээ /Quad/-ний орнууд болон Япон, АНУ, Энэтхэг, Австралийн удирдагчдын уулзалтад чиглэсэн гэдгийг онцоллоо.

“Quad” буюу Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний бүлгийг Япон, АНУ, Энэтхэг, Австрали улс 2007 онд Ази-Номхон далайн болон Энэтхэгийн далайн бүсийн хамтын ажиллагааны механизмын хувиар байгуулсан түүхтэй.

Эл дээд хэмжээний уулзалтыг Япон улсад зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Ерөнхий сайд Кишида Фүмио өмнө нь мэдэгдэж байсан.

“Ёмиүри” сонины мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр мөн Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа аж.

Жо Байдены Японд хийх айлчлал нь Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоноос хойших анхны, харин Америкийн удирдагчийн утгаар тус улсад 2019 оны тавдугаар сараас хойш хийсэн анхны айлчлал болох юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button