ДЭЛХИЙНИЙГЭМ

Талибанчууд Афганистаны удирдах албан тушаалд эхний хоёр эмэгтэйг томиллоо

“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны засгийн эрхийг гартаа авснаас хойш анх удаа эмэгтэй хүнийг удирдах албан тушаалд томилж буйгаа мэдэгдлээ. Холбогдох мэдэгдлийг Мэдээлэл, Соёлын дэд сайд Забихулла Мужахид өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Түр засгийн газрын тэргүүний тушаалаар Кабул хотын “Малалай” төрөлжсөн төрөх эмнэлгийн захирлаар доктор Малалай Рахим гэх эмэгтэйг томилжээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд цорын ганц эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг хэмээн мэдээллээ.

Түүнчлэн, Ариан гэх эмч эмэгтэйг Кабул хотын Шахрар дүүргийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн даргаар томилсон байна.

Эх, хүүхдийн эндэгдэл Афганистаны төрөх эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлгийн өмнө тулгарч буй хамгийн хөндүүр сэдэв болоод байгаа юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд Афганистанд төрөх үеийн нас баралтын төвшин 2000 онд 100 мянган төрөлт тутамд 1,450 эндэгдэл байсан бол 2019 онд 100 мянган төрөлт тутамд 638 болж буурсан хэдий ч энэ үзүүлэлт дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтийн нэг хэвээр байгаа ажээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button