ДЭЛХИЙНИЙГЭМ

Путин, Жонсон нар Украины байдал хурцдах нь хэнд ч ашиггүй гэдэгт санал нэгдлээ

Украиныг тойрсон нөхцөл байдлыг хурцатгах нь хэнд ч ашиггүй хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гараг /2022.02.02/-т утсаар ярихдаа дүгнэсэн талаар “Даунинг Стрит” мэдээллээ.

“Нөхцөл байдал хүндрэх нь хэн нэгний ашиг сонирхолд нийцэхгүй гэдэгт удирдагчид санал нэгдлээ. Ерөнхий сайд Борис Жонсон яриа хэлэлцээ, дипломат харилцааг чухалчилж, хэлэлцээрийн үйл явцад Украиныг оролцуулах шаардлагатай” хэмээн үзэж байгаа юм.

Мөн, Владимир Путин, Борис Жонсон нар дэлхийн цаг уурын өөрчлөлт, Афганистаны нөхцөл байдал, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээр зэрэг асуудлаарх яриа хэлэлцээг сайшааж буйгаа харилцан илэрхийлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлэлд, “Хоёр орны удирдагчид өнөөгийн хурцадмал нөхцөл байдалд яриа хэлэлцээний аргыг ашиглан энх тайвнаар зохицуулалт хийхээр тохиролцсон” гэжээ.

Үүний зэрэгцээ, Борис Жонсон Владимир Путинд хэлэхдээ, “НАТО бол батлан ​​хамгаалахын холбоо бөгөөд НАТО-гийн нээлттэй хаалганы бодлогын дагуу Европын бүх ардчилсан улс орнууд НАТО-д элсэх хүсэлт гаргах эрхтэй, тэр тусмаа Украинд ийм эрх бий” гэсэн байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн хүн
иргэн хүн
2022-02-05 00:11

ОХУ тэгвэл НАТО-н гишүүн болчихоод хамтдаа Европын аюулгүй байдлын төлөө, бас өөрийнхөө аюулгүй байдлын төлөө хамтдаа ажиллаб�##� яасийн?

Холбоотой мэдээ

Back to top button