ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Энэтхэг улс 2022 онд дижитал мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлнэ

Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситхараман жил бүрийн төсвийн талаарх илтгэлдээ тус улсын Нөөцийн банк 2022 оны санхүүгийн жилд дижитал рупи гаргана хэмээн мэдэгдлээ.

Сайдын тайлбарласнаар, Энэтхэгийн Төв банк хэрэглээнд дижитал валютыг нэвтрүүлэх нь дижитал эдийн засагт томоохон түлхэц өгөхөөс гадна илүү үр ашигтай, хямд валютын удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэлээ.

Криптовалютаас олсон ашгаас 30 хувийн татвар авахаар төлөвлөж байгаа ба холбогдох хуулийн төслийг Энэтхэгийн Төв банк шалгаж эхэлсэн хэмээн Ситхараман сайд нэмж онцоллоо.

Хуулийн төслийг аль хэдийн боловсруулж эхэлсэн ба хоёр жил хүрэхгүй хугацаанд буюу энэ оны дөрөвдүгээр сараас ирэх оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжих төсөл гэсэн мэдээлэл байна.

Шинжээчдийн таамагласнаар, төрийн мэдлийн криптовалют, тэр тусмаа Энэтхэгийн криптовалютыг хэрэглээнд нэвтрүүлснээр хэрэглэгчдэд төдийлөн нөлөөлөхгүй, харин холбогдох улс орнуудын эдийн засгийг мэдэгдэхүйц хэмжээгээр бэхжүүлэх аж. Блокчэйнд суурилсан валют нь гүйлгээг илүү найдвартай бллгож, татварыг хөнгөвчлөх төлөвтэй байна.

Сонирхуулахад, Төв банкны дижитал валют /CBDC/-ын гол давуу талуудын нэг нь төлбөрийн дэд бүтцийг шинэчлэх явдал бөгөөд гүйлгээний төрлөөс үл хамааран пүүс компаниуд, банкууд болон хэрэглэгчдийн хооронд мөнгө шилжүүлэх явц хурдан шуурхай болох онцлогтой.

Энэтхэг улс Хятадтай хамт ойрын хэдэн жилд Төв банкны дижитал валют гаргах дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын нэг болж магадгүй хэмээн дурджээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button