ДЭЛХИЙНИЙГЭМ

REUTERS: ОХУ Украйн руу халдвал ойролцоогоор 50 мянган жирийн иргэн амиа алдана

“Украйныг довтлоход” шаардлагатай цэргийн хүчний 70 орчим хувийг ОХУ  бэлтгэсэн хэмээн АНУ-ын албаныхан үзэж байна. Энэ хувилбарыг “Рёйтерз” /Reuters/ агентлаг бямба гараг /2022.02.05/-т нийтэлсэн материалдаа дурджээ.

Хэрэв ОХУ Украйны нийслэл Киев рүү довтлохоор шийдвэл хэдхэн хоногийн дараа л довтолно хэмээн АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.

Зэвсэгт мөргөлдөөн гарвал АНУ-ын тооцоогоор, Украйны цэргийн хохирол 5000-25,000, ОХУ-аас 3000-10,000, мөн 25,000-50,000 энгийн иргэд ​​хохирол амсах магадлалтай гэжээ. Мөн “Бүрэн хэмжээний түрэмгийлэл болсон тохиолдолд олон сая дүрвэгчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болно” хэмээн АНУ-ын албаны хүмүүс дүгнэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков АНУ-ын дээрх мэдээллийг хий хоосон, ямар ч үндэслэлгүй зүйл, байдлыг улам хурцатгах гэсэн оролдлого хэмээв. ОХУ хэнд ч аюул занал учруулахгүй гэдгийг Дмитрий Песков онцлоод, оросын цэргүүдийн бүх үйл ажиллагаа өөрийн нутаг дэвсгэрт явагдаж байгааг дахин санууллаа.

“Рёйтерз” агентлаг харин АНУ-ын албаныхан оросын цэргийн хүчний талаар батлах ямар ч нотлох баримт ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

“Украйн руу дайралт хийхээр бол цаг хугацааны хувьд хоёрдугаар сарын 15 байна. Энэ нь оросын зэвсэгт хүчинд техник хэрэгслүүдийг замаас гаргах боломжийг олгоно” хэмээн албаны хүмүүс тооцоолж байгаа юм.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-02-06 17:44

үмхий хулмаснууд

Зочин
Зочин
2022-02-06 19:03

Энэ үг маш эргэлзээтэй үг! Учир нь Крымыг өөрийн нутгаа гэж үзэж байгаа учраас!!!
Хятадууд ч ялгаагүй! Хэзээ нэгэн цагт асууд�##� үүсвэл Монгол бол ер нь манай нутаг гээд хээв нэг цэргээ оруулж мэднэ!!!

Zoch;n
Zoch;n
2022-02-07 09:13

Zochin

Zoch;n
Zoch;n
2022-02-07 09:13

Er ni neg vndesten negdeh ni zuvshde oros ukrainiig negtgeh l heregtei

Зочин
Зочин
2022-02-09 17:24

Украйныг хурдан нэгтгэ

Холбоотой мэдээ

Back to top button