ДЭЛХИЙНИЙГЭМ

МАРОККО: Аврагчид худагт 4 хоносон хүүг аварч амжсангүй

Арабын хэвлэлүүд хоёрдугаар сарын 2-ноос хойш Марокко улсын хойд хэсэгт 32 метрийн гүнтэй худганд 5 настай хүүхэд унасан талаар мэдээлж эхэлсэн. Хүү худагт дөрөв хоногийн турш байсан юм.

Аврагчид худгийн зэргэлдээх толгодын энгэрийг малтаж нүх гаргасан ч хүүгийн амийг аварч чадаагүй байна. Энэ талаар тус улсын Засгийн газрын албаны хүн мэдээлсэн байна.

Хүүгийн цогцсыг худгаас гаргасны дараа олон зуун аврагчид болон нутгийн оршин суугчид олноор цугларч, дуу дуулан, гар чийдэн асааж, хүүд хүндэтгэл үзүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна.

“Эрхэм дээд Хаан Мохаммед VI худагт унаж, амиа алдсан Райян хүүгийн эцэг эхтэй утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлсэн” хэмээн тус албаны мэдэгдэлд дурджээ.

(Эх сурвалж: Al Jazeera)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button