ДЭЛХИЙ

Мали эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Өчигдөр 25 настай Халима Сиссе нэртэй Мали эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрбээр Марокко улсад амаржсан бөгөөд Мали улсын засгийн газарт түүнийг тусгай үйлчилгээнд оруулах гэж Марокко руу нисгэсэн аж. Түүний нөхөр “BBC” агентлагт хэлэхдээ “Би маш маш их баяртай байна. Миний эхнэр, хүүхдүүд сайн байгаа” хэмээжээ.

Есөн ихэр төрөх нь маш ховор бөгөөд хүндрэлийн улмаас хүүхдүүд амь гардаггүй байна. Дэлхийд есөн ихэр төрж байсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байдаг аж. Нэг нь 1971 онд Австралид, мөн 1999 онд Малайз улсад есөн ихэр төрж байсан боловч хүндрэлийн улмаас хүүхдүүд эндсэн байна.

Бүгд эсэн мэнд өсөж бойжсон найман ихэр 2009 онд АНУ-д төрсөн аж. Гэхдээ in vitro орчинд үр тогтоосон хөврөлөөс ихэрүүд төрсөн байна. Мали улсын эрүүл мэндийн сайд Фанта Сиби эх барьсан эмч нарын багт баяр хүргэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button