Гадаад мэдээДЭЛХИЙ

Малид террорист халдлага болсны улмаас 49 энгийн иргэн алагджээ

Мали улсын зүү хойд бүсэд Исламын экстремист үзэлтэй бүлэг голд хөвж явсан онгоц руу дайрч, 49 энгийн иргэн амиа алдсан байна. Мөн тус бүлэг армийн хуаран руу халдан 15 цэрэг хөнөөжээ. Халдлагын үеэр 50 орчим Исламын бүлгийн зэвсэглэсэн гишүүн амиа алдсан юм.

Тус улсын засгийн газар халдлагын дараа орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ. ОХУ-ын хувийн цэргийн компани болох Вагнер Малид террорист бүлгэмүүдийг устгаж байгаа гэж мэдэгдсэн ч сүүлийн үед Исламын хэт даврагчдын заналхийлэл нэмэгдэж байгаа аж. “Associated Press” мэдээлснээр энгийн иргэд сууж явсан онгоцны хөдөлгүүр рүү дор хаяж гурван пуужин харвасан байна.

Мали 2020 оноос хойш зэвсэгт хүчний удирдлага дор байгаа. Тухайн үед Ерөнхийлөгч Ибрахим Бубакар Кейтагийн засаглалын ард түмэн их хэмжээгээр эсэргүүцэн, жагсаал хийж байсан аж.

Ийм учраас зэвсэгт хүчин ард түмний асар их дэмжлэгтэй төрийн удирдлагад гарсан байдаг. Гэвч тус цагаас хойш зэвсэгт хүчин Исламын хэт даврагч бүлгэмүүдийн эсрэг тэмцэлдээ дорвитой ахиж гаргаж чадаагүй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button