Нийгмийн

Найзынхаа охиныг хулгайлсны дараа зочид буудалд хоножээ

Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал 13:00 цагийн үед долоон настай М охиныг байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсныг олсон бөгөөд тухайн эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй тухай хүүхдийн ар гэрээс мэдээлсэн.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад:

"7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж  “Хамт тоглоомын талбайд  тоглоё,” гэж хуурч гэрээс нь гаргаад авч явсан" гэх мэдээллийг өгөөд буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн А ээжийг нь эзгүй байгааг далимдуулан охиныг нь хуурч зочид буудалд хоносон гэх бөгөөд зодож, хүчирхийлсэн шинжгүй байна. Гэвч өдгөө охины бие гэмтсэн эсэхийг шалгуулахаар ШШҮХ-д хандаад байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Sansrai Bolor-erdene
Sansrai Bolor-erdene

Яадаг муу новш вэ

Zokushka Zoloo
Zokushka Zoloo

Xvvxded eelgvi lalrin niigem sn shalga

Холбоотой мэдээ

Back to top button