Нийгмийн

"Иргэд Омикроноор давтан халдварлаж байна"

Омикрон мутацаар дахин халдварлах эрсдэлтэй эсэхийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын Эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

-Омикрон мутацын халдварын тохиолдол буурч давлагаа шувтрах тал руугаа орсон. Гэвч иргэд Сар шинийн баярыг өргөн тэмдэглэснээс болж халдвар нэмэгдэх хандлагатай болжээ.

-Халдварын тохиолдол эрс буурч байсан. Гэхдээ Сар шинийн баярыг тэмдэглэсний дараа халдварын тохиолдол 10-20 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа.

Омикрон мутацын үед нас баралт бага. Зарим тохиолдолд шинж тэмдэггүй хүмүүс ч бий. Дэлхийн олон эрдэмтэд пандемик давлагаанаас индемик давлагаа руу орж байна гэж тодорхойлоод байгаа. Энэ нь цар тахлын нас баруулах чадвар муудаж байгаа явдал юм.

-Омикрон хувилбараар өвчилсөн иргэн дахин халдварлах боломжтой юу?

-Боломжтой. Омикрон хувилбараар нэг удаа өвчилсөн иргэн дахин өвчилж байгаа. Иймд иргэд дархлаагаа сайн дэмжиж халдварлаад эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакциндаа яаралтай хамрагдах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button