
АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, ням гараг /2022.02.06/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 393,261,365 боллоо.
Дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,734,449 хүн нас бараад байна.
Халдварын тохиолдол нь 20 сая гаруй улс орнуудад АНУ, Энэтхэг, Бразиль орж байна. АНУ-д “КОВИД-19”-ийн халдвар 76,458,144, харин нас барсан хүний тоо 902,266 байна.
Энэтхэгт 42,188,138 хүн коронавирусийн халдвар авч, 501,979 хүн, Бразиль улсад 26,484,546 хүн халдвар авч, 632,095 хүн нас баржээ.
Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter”-ийн мэдээлснээр, ням гарагийн өглөө дэлхийн нэг сая хүнд ногдох нас баралтын төвшин 738.0 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,771 хүн, Энэтхэгт 358, Бразильд 2,939 хүн нас бараад байгаа юм.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.