Италийн Наполи хотыг зорих оюутны баг тамирчдаа үдэн гаргах ёслол боллоо

МУИС-ийн Төв номын сангийн Эрдмийн танхимд өнөөдөр Итали улсад болох “Наполи-2019” дэлхийн оюутны зуны ХХХ универсиад их наадамд оролцох Монгол Улсын оюутны шигшээ баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов.
Италийн Наполи хотноо долдугаар сарын 3-14-нд болох тус универсиад наадамд манай улс буудлага спорт, жүдо, таеовондо, байт харваа, талбайн теннис, усан спорт, ширээний теннис гэсэн спортын 7 төрлөөр 33 тамирчин, 13 дасгалжуулагч, албаны нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор Европыг зорино
Баг тамирчдыг үдэн гаргах ёслолд Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд, ноён Андрэа дэ Фэлип, БСШУСЯ, БТСГ, МҮОХ-ны төлөөлөл, МОСХ-ны УЗ-ийн гишүүд, 7 спорт холбооны удирдах ажилтнууд, Их дээд сургуулийн захирал, биеийн тамир, спортын төлөөлөл, баг тамирчид оролцсон юм.

Ёслолын үеэр баг тамирчдаа төлөөлөн Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа, таеквондогийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нар тангараг өргөв. МОСХ-ноос бэлтгэсэн универсиадын албан ёсны хувцас Испанийн “КЕЛМЕ” брэндийн долоон иж бүрдэл хувцсыг тамирчдад гардуулсан юм.
Мөн энэ үеэр “Наполи-2019” наадамд хүч, ур чадвараа сорих жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Ц.Цогтбаатарт Монгол Улсын Төрийн далбааг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү универсиад наадамд ур чадвар, хурд, хүчээ сорих тамирчдад БСШУСЯ, БТСГ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Итали улсын ЭСЯ, “Эрдэнэс таван толгой” ХК, Голомт банк МИАТ ХК, Кельме компани, спортын холбоод зохих туслалцааг үзүүлж дэмжсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buy Ciprofloxacin Uk Metronidazole 500mg Tablets Amazon Billig Cialis viagra online Cialis E Antidepressivi