НИЙГЭМ

Рекламны ёс зүй: Эх орноо там мэт дүрсэлж, “дүрвэх”-ийг уриалав

Рекламанд ёс зүй гэж бий. Тиймгүй сэн бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан борлуулахын тулд ямар л бол ямар сэдвээр, яаж л бол яаж рекламдах боломжтой. Хүний сэтгэл зүйн дотоодод нуугдсан элдэв сэдлийг өдөөн татаж, гарах үр дагаврыг нь мартагнуулах хүчтэй так тик энд үйлчлэх бололцоотой.

Ялангуяа эх орон, тусгаар тогтнолын асуудалд рекламчид бүр болгоомжтой хандах ёстой. Тэр дундаа манайх шиг цөөн хүн амтай, залуу үе нь эх орноосоо дайжих хүчтэй хүсэл тээсээр буй нөхцөлд.

Ямар зар сурталчилгааг яриад байна вэ гэвэл, “Visa Consulting Mongolia” компанийн Монголоос үтэр түргэн явахыг уриалж буй агуулгатай хоёр постер юм. Эх орноо хар утаа хүүшилсэн, амьд явахын аргагүй, цөмийн бөмбөг дэлбэрчихсэн гэлтэй дүр зургаар дүрсэлж, эндээс гарах гарц нь гадаад руу явах мэтээр илэрхийлсэн байх жишээтэй.

Бас нэгэн постерт Монголын газрын зураг дээр хар утаа дүрслээд, тайлбар хэсэгт  нь “Удахгүй зун ч боллоо, тэсдэг юм шүү” гэж бичсэн байх юм. Ямар ч утгаараа иргэдээ гадаад руу гарахыг ийм байдлаар уриална гэдэг бизнесийн ёс зүй ч биш юм. Харамсалтай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хар утаан дунд хоолой хорсож амьдарсан болж байгаа нь худ�##� ч юм биш дэээээ

Эрээ цээр
Эрээ цээр

Хүн эрүүл,аюулгүй орчинг бүрдүүлэх үүрэг нь төрд бий. Зүгээр л үндсэн хуулиндаа "хүн амьд явах эрхтэй "гэснээр болдоггүй юмаа. Цагаан дээр хараар тодоос тод бичээстэй байгаа н ьүнэн. Гэхдээ цаасан дээр тубичиж тунхаглах нэг хэрэг. Иргэдийнхээ аюулгүй.эрүүл амьдрах бодит нөхцөл бүрдүүлэх чух�##� . Бид ямар нөхөлд байна аа !!!? Эх орноосоо дүрэв гэх нь юу юм. Төх нь бодох,хийх ажил байнаа байна.өвлийн өвөлд утаатай өдөр �##�гасахгүй аваарь осол,бие бенээ егүүлтгэх үзэгдэл жилээс жилд өссөөр л байгааг харсан чхараагүй юм шиг өнгөрч гоёчилж амид йвах эрхээ хүндсэн хуулиараа бат�##�гаажуулсан гэж ТВ, нийгмийн сүлшээгээр хоосэн сурт�##�дахаа багасгаж бодит ажил хийвэл ,хийж �##�хам харагдв�##� з�##�уус юу боллоо гэж эх орноосоо даажих билээ.

Зочин
Зочин

Zuv l bn yavah yum san

Зочин
Зочин

хар туг�##�ганы найрлагатай хорт утаан дунд амьдарч байгаа нь үнэн ш тээ

ZOCHIN
ZOCHIN

UTAA

Зочин
Зочин

Угаасаа монголоос �######�на. Энэ улс орон хулгайч луйварчид �##�хайсан з�##�хуучууд бэртэгчин тэнэгүүдийн орон болоод мөхөж бна

Sanchir
Sanchir

Хурдхан дүрвэх юм сан яагаад гэвэл манай монгол утаатай бас хятад хүмүүс ихтэй хурдхан Монголоос �######�ий

bid
bid

bid garval ex orond mini xyataduud suurishix bailgui

bid
bid

iim setgeltei n xurdan yavaad bitgii ergej ireerei burxan min. Xinii nutgiin chuluu n xurtel xuiten baidgiig uzuulex yumsan

Холбоотой мэдээ

Back to top button