СПОРТ

Камила Валиевагаас допинг илэрснийг ITA зарлалаа

Өнөө цагийн уран гулгалтын тод од, Бээжингийн олимпод дээд амжилт шинэчлэн шуугиулсан Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдан, дуулиан тариад буй.

15 настай тэрбээр Оросын тамирчдын хамт багийн төрөлд түрүүлсэн. Үүний дараа “Оросын багийн нэг тамирчнаас допинг илэрсэн” гэх дуулиан дэгдэн, медаль гардуулах ёслолыг хойшлуулсан юм. Яг хэнээс допинг илэрсэн, Валиева мөн эсэх олны анхаарлыг ихээхэн татаж байв.

Тэгвэл ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас Камила Валиевагаас допинг илэрснийг албан ёсоор баталгаажууллаа. Түүний шинжилгээнээс триметазидин гэдэг бодис илэрсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2022 18:01

12 sarin shinjilgeenees geech, olimpiin uyeiinh n zugeer gsn

Холбоотой мэдээ

Back to top button