СПОРТ

Хорт хавдрыг ялаад олимпын аварга болсон Макс Паррот

“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” гэж дуу алдмаар ялалт, бахдаж, бишрэхгүй байхын аргагүй амжилт, түүх спортод арвин. Ялангуяа олимпын дэвжээнд бүр ч их.

Хүнд бэртэл, хагацал, саад бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялаад амжилт гаргасан тамирчдын түүх олны хайр, хүндлэлийг татаж, үлгэрлэх нь олонтаа.

Бээжингийн олимпод түрүүлсэн, сноубордын тамирчин Макс Парротоор олон сая хүн бахархаж байна. Канадын тамирчин, 27 настай тэрбээр Пёнчаны олимпоос мөнгөн медаль хүртсэнийхээ дараа цусны хорт хавдар тусчээ.

Улмаар өнгөрсөн хугацаанд өвчнөө эдгээн, өөрийгөө ялж, спортдоо эргэн иргээд олимпын аварга болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button