СПОРТ

Валиева бэлтгэлийнхээ дараа нүүрээ хүрмээр халхлан гарчээ

Бээжингийн өвлийн олимпын багийн төрөлд алтан медалийн болзол ханган, олимпын дээд амжилт шинэчилсэн, уран гулгалтын тамирчин Камила Валиевагаас допинг илэрсэн нь дуулиан тариад буй. ITA өнөөдөр мэдээлэл хийхдээ, түүнээс допинг илэрснийг албан ёсоор зарласан.

Одоогоор түүнийг Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд оролцох эсэхийг тодорхой шийдээгүй байгаа. Тиймээс ганцаарчилсан төрөлд өрсөлдөх боломж Валиевад нээлттэй хэвээр.

Түүнийг оролцуулах эсэх нь энэ сарын 15-нд ганцаарчилсан төрөл болохоос өмнө тодорхой болно.

Иймд Валиева бэлтгэлээ хийсээр буй. Өнөөдөр бэлтгэлээ хийгээд гарч ирэхэд нь түүнийг олон улсын хэвлэлүүд бүчиж, допингийн талаар асуужээ. Валиева нүүрээ хүрмээр халхлан явж, сэтгүүлчдийн асуултад хариу өгөлгүй явсан гэнэ.

Энэ үеэр түүний дэргэд дасгалжуулагчдаас хэн нь байгаагүй нь олны анхаарлыг татан, ихэд шүүмжлүүлж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхий жаахан охин юу мэдхэв дээ

ZOCHIN
ZOCHIN

HUURHII JAAHAN HUUHDIIG ZOLIOS BOLGOCHIH YMDAA...

Zochin
Zochin

Yag unen dee Amerikiin yavuulag,olimp amjiltai boloj,Oros Hyatad 2-n tunshrel ulam gunzgiirch bgaad horsoj bgaa

Зочин
Зочин

Манай зовлогонууд бол ялсан мэт ваа

Холбоотой мэдээ

Back to top button