Нийгмийн

Найзыгаа хутгалсан 16 настай хүү хагас жилийн турш биедээ хутгатай явжээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа” хорооллын орцонд өсвөр насны хүүхдүүд маргаж, улмаар нэгийнхээ амийг бүрэлгэсэн гэх хэрэг гарсан. Тодруулбал 16 настай хөвгүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаж, нэгийнхээ зүрхэн тус газарт хутгалсан нь талийгаачийн үхлийн шалтгаан болсон юм.

Тухайн үед хөвгүүдийг эмэгтэй хүүхдээс болж маргасан гэх мэдээлэл түгээд байв. Харин талийгаачийн ах хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Манай дүү тухайн үед архи уугаагүй. Ууж байсан хоёр хүүхдийн нэгэнтэй нь маргалдаад хутгалуулсан. Удаа дараа хутгаар далайж дайрахдаа сүүлийнх дээр зүрхийг нь оночихсон юм билээ. Хутгалсан хүү сүүлийн хэдэн сар биедээ хутгатай явсан байсан нь ил болсон" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-12 09:42

Хүүхдүүдээ анхаараач ээ

Холбоотой мэдээ

Back to top button