Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

ОЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД: Спорт, улс төрийн золиос болсон Валиева

Бээжингийн өвлийн олимпод Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны далбаан дор оролцож буй ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева олимпод оролцсон мөчөөсөө л дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Энэ жил дөнгөж 15 настай Камила Валиеваг тойрсон шуугиан намжаагүй хэвээр. Камила Валиевагийн талаар товчхон дурдахад тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд Казань хотод мэндэлсэн Татар үндэстэн аж.

Валиева төрсөн цагаасаа л өвчинд ороогдсон хүүхэд байсан тул эцэг, эх нь түүнийг өвчнийг илааршуулахын тулд бүжиг, балет, уран сайхны гимнастик, уран гулгалт гээд урлаг, спортын хэд хэдэн ч секц дугуйланд нэгэн зэрэг явуулдаг байж.

Валиевагийн анхны дасгалжуулагч багш нар охины онцгой уян хатан байдал, сунгалт сайтайг нь шууд анзаарч эхэлсэн байна. Ингээд охин Камила нь бүгдийг нэг дор хийж байгаад ээж нь санаа зовох болсноор охиноо зөвхөн нэг чиглэлд л сургахаар шийдсэн байна. Тэгтэл охин нь Аделина Сотникова, Алина Загитова гэх алдартай багш нартаа аль хэдийн хайртай болсон тул Валиева цаашдаа уран гулгалтын спортоор хичээллэхээр зориг шулууджээ.  

15 настай ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиевагийн допингийн талаар барууны хэвлэлүүд “Орос улс ямар ч үнээр хамаагүй олимпын медалийн хойноос улайран хөөцөлдөж, спорт болон улс төрийн тоглоомынх нь золиосонд хөөрхий охин хохирч байна” хэмээх болов.

Дэлхий дахин ингээд Камила Валиева охины алхам бүрийг дагаж, ажиглах болоод байна. Барууны сэтгүүлчид манан будантай байдалд түүн рүү дайрч, гадаадын хэвлэлүүд Бээжингийн өвлийн олимпыг тойрсон хамгийн том дуулианы талаар дэлгэрэнгүй ярьж эхэллээ.

Эцэстээ орос улс ТӨВИЙГ САХИГЧ гэх статусаасаа ТҮРЭМГИЙЛЭН БУСНИУЛАГЧ гэх  статус руу орж, буруутгагдах боллоо.  

ГАЙХААД БАЙХ ЗҮЙЛ ОГТ БИШ. ОРОСУУДЫН ЭЭЛЖИТ ДОПИНГИЙН ДУУЛИАН

Олон олон хэвлэл мэдээллийн хэрэгэл үйл явдал, он цагийн хэлхээс дараалалд  үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зүгээр л шууд юу тааралдсан болгоноо бичиж нийтэлдэг. Уран гулгалтын багийн тэмцээнд ОХУ түрүүллээ... Гэсэн ч, тэд  медаль авсангүй... 15 настай Камила Валиевагаас допинг илэрсэн тул одоо шалгаж байна... Энэ мэтээр мэдээний урсгал цацагддаг. Гэтэл, заримдаа хавчаар сугарч, үс задрах мэт хадаас мэдээ болох сэдвүүд гарч ирдэг юм.

“Энэ бол шинэ зүйл огт биш. Гайхаад байх ч зүйл биш. Учир нь оросууд дахиад л допингийн хэрэгт орооцолдлоо” гэх мэдээллүүд цацагдах болов. Оросыг буруутгаж байгаа ч гэлээ дунд нь хөөрхий Валиева охин өртөж байна.

“INDEPENDENT”: “Энэ бол хүүхдийн сайн сайхан, ирээдүйтэй нь холбоотой асуудал. . Үүний хариуцлагыг ОХУ бүрэн хүлээх ёстой”

Тус агентлагийнхан Камила Валиевагаас допинг илэрсэн нь олимпын наадмыг цочирдууллаа хэмээн бичсэн. Тэд бэлтгэлийн дараагаар Камилаг ямар өнцгөөр харж, дүгнэснээ бичжээ.

“Чөлөөт үзүүлбэрийн бэлтгэлээ хийж байхдаа гурван ч удаа унасан Валиевагийн хажуугаар сэтгүүлчид явж өнгөрөхөд тэрбээр юүдэнтэй цамц өмссөн байв. Сэтгүүлчид түүнээс өмнө нь сэргээш /допинг/ хэрэглэж байсан эсэхийг асуухад тэр зүгээр л толгой сэгсрэв. Энэ бол маш гунигтай дүр зураг байлаа... Энэ бол бяцхан охины сайн сайхны төлөө юм. Мөн ямар ч үнээр хамаагүй медалийн хойноос хөөцөлдөж байгаа нь нотлогдсон Оросын баг Валиева охины ирээдүй, сайн сайхан байдлын төлөө илүү хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

Мөн хэвлэлд, Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны албан тушаалтнуудын нэрээ нууцалсан мэдэгдлүүдийг эш татжээ.

“ОУОХ-ны зарим нэг өндөр албан тушаалтнууд Валиевагийн допинг хэрэглэсэн эсэхтэй асуудалд дургүйцлээ илэрхийлж, энэ бол оросуудын “тоглоом”. Тоглоомынх нь золиосонд хүүхэд хохирлоо. Тэдний спорт, улс төрийн золиос Валиева боллоо” хэмээн Британийн хэвлэлд дурджээ.

“TIME”: ОХУ-ын уран гулгалтынхны допингийн түүх 2000 оноос хойш эхтэй

Уран гулгалтын спортын төрөлд допингийг тун ховор хэрэглэдэг, бараг л хэрэглэдггүй хэмээн нийтлэлдээ онцолжээ. Гэсэн ч, тэд допингийн дүрэм зөрчсөний улмаас эрхээ хасуулсан оросын уран гулгалтын баг тамирчдын нэрсийн жагсаалтыг гаргажээ.

“Оросын уран гулгагчид 2000 оноос хойш допингтой нэр холбогдож эхэлсэн түүхтэй. Тухайн үед оросын уран гулгагч Елена Бережнаягийн допингийн шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн гэж гарсан. Тиймээс түүний Европын АШТ-ээс авсан алтан медалийг хураан авсан байдаг.

Одоогоос гурван жилийн өмнө уран гулгалтын хосын тамирчин Александра Кошевая хөлөө гэмтээсэн тул эдгээхийн тулд торасемид хэмээх бодис хэрэглэсэн гэдэг нь илэрч, хоёр жил тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулж байв. Тухайн жилийн сүүлээр мөсний бүжигчин Анастасия Шакун нүднийхээ хаванг эмчлэхийн тулд фуросемид бэлдмэл уусныхаа төлөө нэг жилийн хугацаагаар мөн эрхээс хасуулж байсан юм. Энэ мэтээр оросын тамирчдын допингийн талаар барууны хэвлэлүүд мэдээ бэлтгэх болсон.

“THE NEW YORK TIMES”: “Валиева тэвчээртэй байхын тулд допинг хэрэглэсэн байж магадгүй”

Америкийн сэтгүүлчид Америкийн Сэргээшийн Эсрэг Агентлаг /USADA/-ийн тэргүүн Трэвис Тайгартын үгнээс эш татан триметазидин хэрэглэхийн ашиг тусын талаар мэдээлжээ.

“Тайгартын хэлснээр, хэрэв Валиева эмчийн зөвлөмжийн дагуу триметазидин эм хэрэглэж байсан бол эмийн шинжилгээнд хамрагдахаасаа өмнө өргөдөл гаргах ёстой байсан. Тухайн үед тийм арга хэмжээ авсан байсан бол одоо түүнийг тэмцээнээс хасна, хасахгүй гэх асуудал дэгдэхгүй байх магадлалтай. Хэрэв Валиева өөрийн гүйцэтгэлээ сайжруулах гэж хэрэглэсэн, эсхүл магадгүй тэсвэр тэвчээртэй байх гэж, өөрийгөө нөхөн сэргээх зорилгоор хэрэглэсэн юм бол энэ нь мэдээж түүнд бие бялдрын хүч шаардсан үсрэлтүүдээ хийхэд нь туслана” хэмээн бичжээ.

Дараа нь, амаерикчууд нийтлэлдээ, Валиевагийн тэсвэр тэвчээрийн талаар  тайлбарлав. “Уран гулгалтын хувьд тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэх нь тамирчдад олон үсрэлт, эргэлт хийх, ялангуяа хөтөлбөрийн хоёрдугаар хагаст эргэлтийг нь илүү хялбар болгоход тустай. Хоёрдугаар хагаст гурван үсрэлт хийвэл уран гулгалтын онооны системд 10 хувийн урамшуулал авдаг” хэмээн “New York Times” онцолжээ.

Гэсэн ч, Камила Валиевагийн допингийн шинжилгээний хариу чухам яагаал түүнийг нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзнээр тодорсон хойно ирсэн бэ гэдэг нь их анхаарал татаж байгаа юм. Шведийн мэргэжилтнүүд түүнээс авсан допингийн шинжилгээний дээжийг судлахад зарцуулсан хугацаа нь хэтэрхий эргэлзээтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариуг зарласан хугацаа анхаархал татаж эхэлсэн.

ОХУ-ын Олимпын Хорооны тэргүүн Станислав Поздняков уран гулгагч Камила Валиевагийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ, тамирчнаас авсан дээжийг Шведийн Стокгольм дахь сэргээшийн эсрэг лабораторид удаан хугацаагаар шинжилсэнд эргэлзэж, басхүү гайхаж буйгаа илэрхийлсэн.

Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Санкт-Петербургт болсон ОХУ-ын АШТ-ий үеэр Камила Валиева шинжилгээнд хамрагдсан ба триметазидины хариу нь эерэг гарсан тухай мэдээллийг зөвхөн 2022 оны хоёрдугаар сарын 7-нд Оросын талд мэдэгдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, шведчүүд туршилт хийхдээ нийт 44 хоног зарцуулсан буюу зургаан долоо хоногоос дээш хугацаа зарцуулсан гэсэн үг. Уг нь шинжлэх үйл явц хамгийн удаандаа л гэхэд ихэвчлэн гурван долоо хоног үргэлжилдэг аж. Тэгэхээр энэ саатал санамсаргүй тохиолдол уу, эсхүл санаатай тохиолдол уу. Ийм хоёр асуулт урган гарч байгаа юм.

“Мэдээжийн хэрэг, бид бүгдээрээ хүн. Бүгд л өвддөг, бас дээрээс нь ковидын үед амьдарч байна. Есүс Христийн мэндэлсний баярын амралт энэ тэр гээд баяр тохиосон. Яахав, дээжийг нэг улсаас нөгөө улс руу зөөвөрлөхөд хэцүү үе. Мөн дээж дээр тамирчдын нэр ус ч байхгүй. Зөвхөн зураасан кодуудтай. Гэсэн ч,  Шведийн Стокгольм хотын лаборатори олимпын наадам хүлээж байгааг ойлгохгүй өнгөрсөн гэдэг нь үнэхээр хариуцлагагүй хэрэг. Эсхүл тэдний санаатай үйлдэл гэдэг нь үнэхээр ойлгомжгүй” гэж Станислав Поздняков ярьсан байна.

Энэ бол зөвхөн Камила Валиева гэх тамирчны асуудал биш. Олны анхааралд өртсөн Камила Валиевагийн асуудал нь цаашлаад Бээжингийн өвлийн олимпод оролцож буй ОХУ-ын баг тамирчдын гаргах амжилт, үзүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй юм.

(Эх сурвалж: Independent; The New York Times; Time; Wikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2022 10:10

Улс төрийн золиос боллоо гэнэ үү

Зочин
Зочин
2 сар 13, 2022 21:34
Reply to  Зочин

ГАДААД ОРНУУД ДОПИНГИЙГ ИНГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА..ГЭТЭЛ МАНАЙ БӨХЧҮҮД ЛУУ УНЖААД ЭНД ИЭНД ОЧИЖ БАРИЛДААД БАЙДАГ.УУЛ НЬ ҮНДЭСНИЫ БАЯР НААДМАА ЦЭВЭР АРИУН АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ЮМ.

Зочин
Зочин
2 сар 12, 2022 10:10

16 нас хүрээгүй гндгээрээ аврагдах байх

Зочин
Зочин
2 сар 12, 2022 10:18

Оросууд өөрсдөө �##�чихлаа

Зочин
Зочин
2 сар 12, 2022 10:59

Сэргээшийн шинжилгээний хариу 44 хоногийн дараа ирэх нь дотоодын тэмцээнүүдийн хувьд байдаг л үзэгдэл. Ача�##��##� ихтэй болохоор эхний ээлжинд тив дэлхийн, олон улсын чанартай тэмцээний дээжийг шинжилдэг. Тэгэхээр ОХУ-ын аварга ш�##�гаруулах тэмцээнийх хойш тавигдсан бололтой. Манай Наадмын бөхийн сэргээшийн хариу ч удаж байж ирдэг т�##�тай.

Зочин
Зочин
2 сар 12, 2022 12:49

Шударга өрсөлдөөд дийлэхгүй болохоор допингд холбогдуулж үзэж байна. Ядарсан улсын арга

Зочин
Зочин
2 сар 12, 2022 18:58

Хүүхдээр хүртэл тоглодог болж . Улс төр ариун гэгддэг шашиныхаа нэрийг хүртэл өмнөө барьж ширэн нүүрлэж байх шив........

Зочин
Зочин
2 сар 12, 2022 19:30

Аделина Сотникова Алина Загитова нар хэзээ ч багш байгаагүй

Холбоотой мэдээ

Back to top button