ДЭЛХИЙНИЙГЭМ

Европын Холбооны хийн хямралд хэн буруутай вэ

Италийн байгалийн хийн дэд бүтцийн “Snam” компанийн тэргүүн Марко Альвера хэлэхдээ, Европын хийн хямралд Европын Холбоо өөрөө буруутай гээд, ОХУ-ыг үүнд буруутгахаа болих цаг нь болсон хэмээн мэдэгдлээ.

Түүний эл мэдэгдэл энэ оны нэгдүгээр сард Европын Холбооны хийн хямралын бурууг бүхэлд нь ОХУ-д тохсон Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн хийсэн дүгнэлттэй зөрчилдөж байгаа юм.

Тухайн үед нэгдүгээр сард тус агентлагийн тэргүүн Фати Бриоль “Орос улс Европт нийлүүлэх ёстой байгалийн хийн гуравны нэгийг зориудаар гацааж байна” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байв.

Европын Холбоо 40 тэрбум шоо метр багтаамжтай стратегийн агуулах барих ажилд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй тул зуны улиралд багтаагаад хийн агуулахыг төвөггүйхэн барих боломжтой байсан. Гэсэн ч, зуны цагийг зүгээр сууж, цагийг дэмий өнгөрөөсөн хэмээн Марко Альвера үзлээ.

Үүнээс гадна, өнөөдөр хангалттай тооны хий хадгалах байгууламжууд аль хэдийн бэлэн болсон байгаа аж. Гэсэн ч, яагаад ч юм Европын Холбооны худалдаачид тэдгээр агуулахыг хийгээр дүүргэхийг хүсэхгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Марко Альверагийн хэлснээр, худалдаачид агуулахад хадгалалтын хураамж болох 70 евро төлөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Тэд чухам яагаад ийнхүү агуулахуудыг хоосон байлгаж байгаа нь сонин юм. Эцсийн эцэст, 2022 оны зун хийн үнэ 20 еврод хүрэх ба магадгүй коронавирусийн өөр нэг шинэ хувилбар ч гарч ирж “магадгүй” гэлээ.

(Эх сурвалж: AP News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button