Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Спортын Арбитрын Шүүх К.Валиеватай холбоотой хэргийг өнөөдөр шийднэ

Спортын Арбитрын Шүүх /CAS/ ОХУ-ын уран гулгагч Камила Валиева допинг хэрэглэсэн гэх хэрэгтэй холбоотой шийдвэрийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нд зарлана хэмээн мэдэгдлээ.

“Холбогдох шийдвэрийг хоёрдугаар сарын 14-ний даваа гарагийн үдээс хойш талуудад танилцуулах төлөвтэй байна” хэмээн шүүхийн цахим хуудсанд бямба гараг /2022.02.12/-т мэдээлжээ.

Шийдвэрийг ням гараг /2022.02.13/-т Бээжингийн цагаар 20:30 цагт гаргах юм байна.

Мөн Олон Улсын Тэшүүрийн Холбоо 15 настай тамирчин Камила Валиевагийн асуудлаар Спортын Арбитрын Шүүхэд гомдол гаргасан ба түүнийг нь Олон Улсын Олимпын Хороо, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/-ийн гомдлын хамт бүртгэн авчээ. Тиймээс, гурван байгууллагын гомдлыг хамтад нь авч хэлэлцэх юм.

Арбитрийн шүүгчдээр Итали, АНУ, Словени зэрэг улсын шүүгчид ажиллана.

Уран гулгалтын тамирчин Камила Валиевагийн допингийн шинжилгээ авсан дуулиан ийнхүү намжаагүй хэвээр байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 7-нд Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын багийн тэмцээнд оросууд нэгдүгээр байр эзэлсэн. Гэсэн ч, ямар ч тайлбаргүйгээр шагнал гардуулах ёслолыг хойшлуулсан юм.

Баасан гараг /2022.02.11/-т Олон Улсын Шинжилгээний Агентлаг /ITA/ Камила Валиевагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд авсан дээжнээс нь хориотой бодисын ул мөр олдсон гэж мэдээлсэн.

Уран гулгалтын ганцаарчилсан төрлийн тэмцээн хоёрдугаар сарын 15-нд буюу маргааш эхлэнэ.

(Эх сурвалж: Inside The Games)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button